Image

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗАР, УРИЛГА

Дугаар: ШУТИҮХ/2505-02

 

1.          ШУТИҮХ-ны Ажлын алба нь ШУТИҮХ/2505-02 тоот (Яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар болон дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг боловсруулах, зөвлөмж гаргах) зөвлөх үйлчилгээний судалгааны ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

2.          Тус зөвлөх үйлчилгээний ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн харьцуулалтын аргаар шууд гэрээ байгуулах хэлбэрээр зохион байгуулах тул ажил гүйцэтгэх санал, үнийн дүнг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

3.          Зөвлөх үйлчилгээний ажлын шууд гэрээлэх дээд хэмжээ 15,000,000 (арван таван сая) төгрөгийн санхүүжих төсөвт өртөгтэй бөгөөд ажлын даалгавар болон бага үнийн үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

4.          Холбогдох хаяг: Ахлах шинжээч Б.Арвинбаяр (7018-8889)

 

Үндэслэл

-     Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн

ü  11.2.7. Яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар болон дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

гэж тус тус заасан.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

“Яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар болон дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг боловсруулах, зөвлөмж гаргах” ШУТИҮХ/2505-02;

Үр дүн, ач холбогдол

-     ШУТИ-ын салбар болон дэд зөвлөлийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох;

-     Улсын төсвийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах;

-     Оролцогч талуудын санал хүсэлтийг тодорхойлох;

-     Үндэсний болон салбар, дэд зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах;

Түүвэр судалгааны агуулга, хамрах хүрээ

-     ШУТИ-ын салбар болон дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайлан боловсруулах маягтыг боловсруулах;

-     Үнэлгээний бодит шаардлагатай тоон үзүүлэлт, шалгуур үзүүлэлтийг боловсруулах;

-     Оролцогч талуудын санал, байр суурийг тодорхойлох;

-     Танилцуулга материал, тайланг цахим болон бичгээр Захиалагчид хүлээлгэн өгөх;

Судалгаа гүйцэтгэх хугацаа

2025 оны 06 дугаар сарын 3-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл - 30 хоног

Судалгааны тайлан хүлээн авах

Судалгааны нэгтгэсэн тайланг цахим болон цаасан хэлбэрээр 2025 оны 07-р сарын 03-ны өдрийн дотор хүлээн авч, акт үйлдсэн байна.