Image

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗАР, УРИЛГА

Дугаар: ШУТИҮХ/2505-01

 

1.          ШУТИҮХ-ны Ажлын алба нь ШУТИҮХ/2505-01 тоот (Яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар болон дэд зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийн төсөл боловсруулах, зөвлөмж гаргах) зөвлөх үйлчилгээний судалгааны ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

2.          Тус зөвлөх үйлчилгээний ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн харьцуулалтын аргаар шууд гэрээ байгуулах хэлбэрээр зохион байгуулах тул ажил гүйцэтгэх санал, үнийн дүнг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

3.          Зөвлөх үйлчилгээний ажил 20,000,000 (хорин сая) төгрөгийн санхүүжих төсөвт өртөгтэй бөгөөд ажлын даалгавар болон бага үнийн үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

4.          Холбогдох хаяг: Ахлах шинжээч Б.Арвинбаяр (7018-8889)

 

Үндэслэл

-     Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн:

ü  13.3.Салбар зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална.

ü  14.3.Аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална.

гэж тус тус заасан.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

“Яам, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацын салбар болон дэд зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийн төсөл боловсруулах, зөвлөмж гаргах” ШУТИҮХ/2505-01;

Үр дүн, ач холбогдол

-     Шинжлэх ухаан технологийн салбар болон бүс, орон нутгийн салбар зөвлөлийн хэвийн, тогтмол үйл ажиллагааг хангах;

-     Үндэсний болон салбар, дэд зөвлөлийн ажлын уялдааг  сайжруулах;

-     Салбарын, бүсийн болон орон нутгийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих;

-     Үндэсний болон олон улсын судалгааны инститүцийн бүс орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх;

Түүвэр судалгааны агуулга, хамрах хүрээ

-     ШУТИ-ын салбар болон дэд зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийн төсөл боловсруулах;

-     Үндэсний болон салбарын бусад дүрэм журмын харьцуулалт хийх, үлгэрчилсэн дүрмийн төсөлд тусгах;

-     Үлгэрчилсэн дүрмийн хүрээнд бодлогын зөвлөмж боловсруулж, дүгнэлт өгөх;

-     Танилцуулга материал, тайланг цахим болон бичгээр Захиалагчид хүлээлгэн өгөх;

Судалгаа гүйцэтгэх хугацаа

2025 оны 06 дугаар сарын 3-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл - 30 хоног

Судалгааны тайлан хүлээн авах

Судалгааны нэгтгэсэн тайланг цахим болон цаасан хэлбэрээр 2025 оны 07-р сарын 03-ны өдрийн дотор хүлээн авч, акт үйлдсэн байна.

 

 

2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр