Академич Б.Бямбаа нь “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх, дэвшилтэт технологи” судалгааны ажлын хүрээнд малын гадар, дотор паразитын эсрэг үйлчилгээтэй Авермонмек, цагаан хорхой туулгын Альмонзол бэлдмэлүүдийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Энэхүү цуврал технологиудаар үйлдвэрлэсэн тарилга, туулгын бэлдмэлүүд нь Монгол оронд гүйцэд танигдаж паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх хэрэгцээг бүрэн хангаж, экспортыг орлож байгаа өндөр чанартай, үнэ хямд, хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн болжээ.
Авермонмек тарилгын, Альмонзол туулгын бэлдмэлүүдийг 2002-2018 онд үйлдвэрлэж, Монгол улсын мал эмнэлгийн хэрэгцээнд 273,6 тонн буюу 5,842,3 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь гадаад орнуудын ижил төстэй бүтээгдэхүүн худалдан авах үнэтэй (153,294,4 сая) харьцуулахад даруй 147,4 тэрбум төгрөгийн үр ашгийг Монгол улсад өгсөн байна. Энэхүү бүтээлээрээ Шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг хүртжээ.